Friday, June 14, 2013

Дугуйн аялал

- Дугуйн аялалын хувьд миний бичих зүйл их л байна л даа. Үнэндээ одоог бодвол нэлээн хэдэн жилийн өмнөх явдал болсон байна. Цаг хугацаа ч амархан юм даа. Хүн жар хүр ч арай гэж ухаан орох гэж байтал жилийн дараа үхнэ гэж үг байдаг. Энэ үг цаанаа л их утга агуулсан үг байгаа юм. Миний хувьд Франц орныг дугуйгаар аялана гэдэг үнэндээ амьдралд олдох ховорхон боломжуудын л нэг байсан. Өөрийгөө бас азтай хүний тоонд оруулдаг юм. Франц орон дугуйгаар аялахад үнэндээ л сайхан юм байна лээ.  Би Парист байхдаа нэгэн Emmaus гээд нэгэн байгууллагад Франц хэл сурсан ухаантай.  Үнэнийг хэлэхэд сурахад хэцүү хэл байсан болохоор Франц хэл сурсан гэж хэлэхэд их хэцүү. Тэгэхдээ яахав мэдэхгүй хүний хажууд мэднэ гэж байгаа. Энэ Emmaus гээд байгууллага нь миний төгсдөг жил түүхэндээ анх удаа Франц орныг тойрох дугуйн аялал зохиосон юм. Яг тэр үеэр би их азтай энэ аялалд оролцох аз тохиосон юм. Анх удаа би явахгүй гэж бодож байсан харин миний найз Камило намайг ятгасаар байгаад явах болж байж билээ. Харин би явалгүй үлдсэн бол их аз завшаанаас үлдэх байсанаа сүүлд л ойлгосон юм. Тийм учраас би дотроо Камилод их баярлаж явдаг.  Энэ аялалд нийтдээ 500 аад хүн оролцсон нэлээн өргөн хэмжээний арга хэмжээ болж өнгөрсөн гэж хэлж болно.  Нийтдээ нэг сарын турш Францийн 20 гаруй том хотуудаар дугуйгаар орж гарсан томоохон хэмжээний арга хэмжээ болсон юм. Энэ аялалд би ганцаараа л Монгол хүн байлаа. Тэгэхээр үнэхээр бас сонин. Бид ингэж явахдаа Францийн нэлээн олон түүхийн дурсгалт газраар дайрсан юм.  Хамгийн харамсалтай цаг бага байсан болохоор зүгээр л дайраад өнгөрөөд байсан юм. Үзэж сонирхох цаг хугацаа нэг их байгаагүй. Зардалын тухай их сонирхож байгаа байх. Биднээс жишээ нь надаас ганц улаан сохор зоос ч гараагүй.  Иймэрхүү зүйлүүд мэдээж өндөр зардалтай байх нь гарцаагүй байдаг. Энэ Emmaus гээд байгууллага нь их учиртай. Миний хувьд их ач тусаа өгсөн байгууллага байгаа юм. Мэдээж би энэ бүхнийг бичихээс өмнө энэ байгууллагын талаар бичих хэрэгтэй байх гэж бодож байна.


- Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг ганц Монгол ганцаардаагүй л юм даа.  Бидний ихэнхи дандаа голдуу гадны хүмүүс. Энэтхэг, Шриланка, тэгээд нөгөө л нэг Африкийн юу юу ч билээ улсуудаас баахан хар нөхдүүд.  Бидний аялал үнэнийг хэлэхэд их зугаатай дурсамжтай сайхан болж өнгөрсөн. Нэлээн олон Афганистан нөхдүүд их явсан юм. Тэр дундаа нөгөө л Монголчууд бидний  төрөл төрөгсөд яс цус нэгт ахан дүүс гээд сүйд болоод байгаа нөгөө Хазаранууд их явсан юм.  Энэ аялал миний амьдралд хамгийн дурсамжтай амьдралд ховорхон тохиолддог зүйлүүдийн нэг. Тийм болохоор би хүмүүсд дурсан ярих их дуртай. 


2 comments:

Anonymous said...

Odoo l jinhene utgaaraa bichij ehlehne dee. Urgeljleliig huleej baina shuu. Huuchin unshigchaas chini

dlndolgion said...

Сайхан блог байна, цааш нь уншинаа.