Wednesday, August 19, 2009

Sisters Tolmachevy - Katyusha

Saturday, August 15, 2009

Kazakh duu

Bi blogdoo oirtolgui ih udlaa. Bi bagadaa kazakhuud dund barag l osson gej helj bolno. Uchir ni manai aav bayanolgiin bulganii uriankhai baisan um. Bulgan ihenh kazakh bolson l doo. Bi kazakh heliig sursan gej hudlaa helehgui ee hehe tegehdee duund ni ih durtai bas domboriin ayalguund bolson um. Bi neg odor urgeljluuleed bichne ee blogoo. Turuun haij yvaad iim negen duu olson um. Dombort hoerhon chavhdastai ch gesen minii huvid uyangalag ayalguu gargadag gaihaltai hogjimiin zemseg. Minii taahaar ene duund Kuralay geed negen busguid durlasan zaluugiin tuhai oguulj bna. Kazakh hun minii blog unshdag bol nadad utgiig ni helj ogooroi. Ih goe duu bn lee.

Sunday, July 12, 2009

Эрхэм хүндэт наадамчиддаа

Vндэсний Их Баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 803 жил, Ардын Хувьсгалын 88 жилийн ойн баярын мэндийг дэвшvvлэе!

Friday, June 19, 2009

Хойд Солонгос

- Сүүлийн үед би энэ улсыг их сонирхож энэ тэндээс харах болсон байна. Солонгос гээд нэг үндэстэн ингээд хоёр хуваагдаад хоёр улс болчихсон байдаг. Хойд Солонгос Сталиний дэглэмээс хамгийн сүүлд үлдсэн улс байна. Дэлхий дахинд хаалттай, цөмийн зэвсэгтэй гээд үргэлж л том том гүрнүүдийг хүртэл чичрүүлээд байдаг энэ сонин улс дотор ер нь юу байна аа?? Ингэхэд та бүхэн юу гэж бодож байна даа. Дотор нь юу болоод байгаа нь одоо ч хүртэл дэлхий дахиний анхаарлыг татсаар л байх юм. Цөмийн зэвсэгтэй, зэвсэглэлээр дагнасан улс. Дэлхийн хамгийн ядуу улсын тоонд багтах бөгөөд мөн дэлхийн тав дахь хүчтэй армитай улс байна. Би саяхан нэг бичлэг олж үзлээ. Үнэхээр сонирхолтой санагдаад нэлээн үзлээ. Нэг Англи сэтгүүлчийн Хойд Солонгосоор явж хийсэн нэвтрүүлэг байна. Ерөнхийдөө яг л Социализмийн үеийн Монгол шиг гэж хэлж болохоор. Зөвлөлтийн үеийн барилгууд, гудмандаа цэцэг барьж жагссан. Тэгэхдээ их чанга дэглэмтэй улс гэдэг нь харагдаж байнаа. Хойд Солонгосчууд Америк улсыг бол ерөөсөө нэг нүдээрээ үздэггүй хүмүүс юм байна. Энэ бичлэг дээр энэ сэтгүүлч нэг музейд орж байна л даа. Тэр музейд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Америкийн сөнөсөн онгоц, танк гээд эсэн шидийн зүйлүүд байх юм. Тайлбарлагч тэр хүүхэн нь ерөөсөө бидний ах дүүс болон хүүхэд эмэгтэйчүүдийг Америкүүд энэ онгоцоороо нохой шиг буудаж хороож байсан гэж ярьж байгаа нь хүртэл нүүр нь өшөө хорсолоор дүүрэн. Хүний эрх гэж зүйл бараг байдаггүй гэж байна. Улсын төсвийнхөө дийлэнхийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг. Ерөнхийдөө энэ киног үзэж байхад дандаа Америкийн эсрэг лоозон хөшөө л их байх юм. Саяхан бас цөмийн хоёр пуужин туршаад дэлхий дахинийг сандаргаад авсан. Өмнөд Солонгостойгоо бас л байлдаж эзлэх гээд байдаг юм шиг санагдсан. Бас энэ кинон дээр гарж байгаа нэг офцер залуу Бид маш олон жил эв найрамдалтай амьдарч ирсэн, Америкүүд бидний үндэстэнийг тавин жилээр тусгаарлалаа гэж ярьж байна. Бас тэр гэр бүлийнхэн тэр чигээрээ бүгдээрээ цэргийн хүмүүс гэж байна. Ер нь Хойд Солонгосийн хүм ам дэлхийн нэг номерийн цэрэгжилттэй хүмүүс байдаг гэж байна.

- Энэ зураг их сонирхолтой санагдаад блог дээрээ тавьчихлаа. Сансараас авсан шөнийн зураг байна. Хойд солонгосын газар нутаг бараг энгийн нүдээр харчихмаар яг газрын зураг дээр зурчихсан юм шиг тодорхой мэдэгдэж байна. Эндээс цахилгаан дутмаг гэдэг нь мөн ямар дорой хөгжилтэйг нь харж болох юм. Харин Өмнөд Солонгос зүгээр гялалзаж байна. Өлсгөлөнд их нэрвэгддэг улс гэсэн байна. Харин одоо болтол тэрийгээ дэлхий дахинаас их нуудаг. Дэлхий ч энэ талаар тэр дотор юу болоод байгааг мэдэхгүй байсаар л. Аргагүй улсын төсөвийнхөө ерөн хувийг зэвсэглэлдээ зарцуулаад байгаа улсууд яаж бусад зүйл нь хөгжих вэ дээ. Тэгээд Хойд солонгосын ашиглаж байгаа техник технологиуд аль дээр бидний Соцлизмийн үед ашиглаж байсан Зөвлөлтийн хоцрогдсон тщхникүүдтэйгээ байж байх юм. Ер нь тэгээд цэргийн дэглэмтэй улс болохоор хууль айхтар хатуу юм шиг. Өмнөд Солонгосчуудын дуу сонсох, хувцас өмсөх хатуу хориотой гэж байна. Тэгсэн хүмүүсийг шууд шоронд хорьдог юм байна. Энэ Солонгос улс одоо болтол Сталиний дэглэмээ хадгалаад л байгаад байдаг. Хоёр Солонгос хоорондоо уг нь нэгдэх их сонирхолтой хүмүүс юм шиг. Бас хилийн зоон дээрээ нэгдэхийг бэлэгдсэн хөшөөнүүд байдаг юм байна лээ. Өмнөд Солонгосчууд жил болгон маш их хэмжээний хүмүүнлэгийн туслаж өгдөг юм байна.

- За одоо би бас нэг сонирхолтой нэг юм ярих гэсэн юм. Бид мэддэггүй болохоос манай Монгол улсын хилийг Хойд Солонгосчууд нэлээн зөрчдөг юм байна лээ. Яагаад гэхээр их сонин. Манай улсад орж ирж цагаачлаад тэгээд Монголоос шууд Өмнөд Солонгос гардаг юм байна лээ. Ингэхийн тулд тийм амар биш, Та бүхэн надаас асуух байх л даа яагаад хил залгаа байж өөрийнхөө хилээр нууцаар Өмнөд Солонгосрууга гарж болдоггүй юм вэ гэж. Тэгвэл дэлхий дээрхи хамгийн чанга, хараа хяналттай бараг худалч хүнд шувуу ч нисдэггүй хил нэг үндэстэн болох Хоёр солонгосын хил байдаг юм байна. Хойд Солонгосын нэг сая цэрэг, Өмнөд Солонгосын нэг сая цэрэг 24 цагын турш өөд өөдөөсөө хараад хилийн зурвасаа байнга дурандаж байдаг юм байна. Аймаар байгаа биз Эдгээр олон цэргүүд хоёр Солонгосыг тусгаарлаж байгаа газар дутмаар тархаж байрлаад байнга л дурандаж байдаг юм байна. Ийм аймаар хэлээр хэн гуайн ч азөрчиэ чадахгүй биз дээ. Аймаар байгаа биз Хятадтай гайгүй сайн харьцаатай болохоор тэр талын хил нь арай тийм чанга хамгаалалтай биш юм байна лээ. Тэгэхээр хойд Солонгосчууд хятадруу дүрвэж ороод тэгээд Монголруу орж ирдэг гэсэн. Мэдээж энэ бүхнийг хийхийн тулд амь насаараа дэнчин тавьдаг.

Миний хаяг

- Энэ доор нэгэн хүн надтай холбоо барихийг их хүссэн бололтой. Тэр болно оо, миний емэйл хаягруу захиа бичиж болно. Миний утас 0642981542 Францийн код 0033. емэйл хаяг: xacap@yahoo.com

Tuesday, June 16, 2009

Франц хэлний курс манай ангийнхан

-Нээрээ ойрын үед юм бичилгүй тун их удсан байна. За миний блог уншдаг та бүхнээсээ уучлалт эрсэн нь дээр байхаа. Тэгэхдээ би ямар нэг байдлаар цаашаа үргэлжлүүлээд яваад байна гэсэн тэр үгэндээ хүрнэ ээ. Миний одооны байдал жоохон энд тэнд гүйсэн байдалтай байгаа болохоор үнэнийг хэлэхэд блогдоо санаа зовоод л явахаас цаашгүй байна тэгэхдээ би өөрөө бас залхуураад байгаа талтай байх. Тэгэхдээ би дахиад урд жил тасралтгүй хөтөлсөн шигээ дахиж хөтөлнө өө. За өнөөдөр миний бичих гэсэн зүйл бол би сая өнгөрсөн жил эдний нэг Франц хэлний курсэд ороод сая зургаан сард төгссөн юм. Анх би энд ирчихээд анх сонирхож хайсан зүйл маань мэдээж Франц хэлний сургууль байсан юм. Би ирчихээд удаагүй байхдаа нэлээн олон газраар явж хайж байлаа. Ядаж байхад Францаар ганц үг хэлж чадахгүй тэгэхдээ баярлалаа гэдгийг хэлдэг байсан шүү бас. Нэг өдөр би 115 аас асуулаа тэгсэн надад нэг хаяг зааж өгсөн юм. За ингээд Хасар ах тэнэж тэнэж тэр зааж өгсөн сүмийг арай гэж нэг олж ирлээ. Давхиад л орлоо нэг Араб жижүүртэй юм. Та Англиар ярьдаг уу ? гэлээ тэгсэн үгүй гэнээ. Тэгээд яахаа мэдэхгүй тэр Арабтай хэл амаа ололцохгүй мунгинаж байтал Цаанаас ашгүй 50 орчим насны нэг Франц авгай хүрээд ирлээ. Тэгээд дахиад л Араб жижүүрт асуусан асуултаа дахаид л тэр авгайгаас асуулаа. Та Англиар ярьдаг уу ? тэгсэн ярина гэж байна.Учир нь надад тэр үед тусалчих хүмүүс сүмийн хүмүүс л байлаа. Уучлаарай хадагтай би Франц хэл сурах гэсэн юм. Би хаанаас Франц хэлний курс хаанаас олж сурах вэ та надад туслаач би саяхан Парист ирсэн болохоор хаана юу байгааг ч сайн мэдэхгүй юм гээд хэллээ. Тэгсэн тэр авгай За та маргааш ирээд манай ажилтан Элентэй уулз гэсэн юм. Тэгээд маргааш нь ирээд уулзлаа тэгсэн надад нэг хаяг бичиж өгөөд нэг урилга өгсөн юм. Бараг ноднин 4 сарын үед л дээ тэгэхдээ намайг зургаан сард бүртгүүл хичээл 9 сард эхлэнэ гэж байсан. Би бүртгүүлэх үед нь очиж бүртгүүлэлгүй хайхрамжгүй явж байгаад цагаа өнгөрөөчихлөө. За за одоо өнгөрсөн гэж бодоод явж байлаа. Тэгээд орсууд болохоор наадах чинь их сайн Франц хэлний курс гэсэн манай тэр явж байгаа чи бүртгүүлэхгүй яасан юм гээд байдаг байлаа. Нэг өдөр бодлоо ер нь өнгөрсөн ч гэсэн очоод үзий гэж бодлоо. Яваад очлоо Антуан гээд нэг залуу байна. Урилгаа үзүүллээ тэгсэн өө бүртгээд дуусчихсан гээд болдгүй. Тэгэхээр нь гуйлаа ер нь би сурахгүй бол болохгүй гэж бодоод гуйгаад байлаа. Яагаад гэхээр инээд алдсан найраанд орчихоор сайхан нүүрний буяантай франц хүн байлаа. Тэр өдөр тэгээд өнгөрлөө. Яагаад гуйх болсон гэхээр тэр газрын орчин нь надад их таалагдсан юм. Дахиад хэд хоногийн дараа дахиад л давхиад очлоо дахиад л Антуан байна. Очсон инээж байна энэ нөхөр үнэхээр сурах гээд байна гэж бодсон байх л даа. Тэгээд надаас шалгалт аваад бүртгээд авчихлаа. За ингэж би франц хэлний ангид орсон учиртай. Их сайн хүмүүс байдаг бүгдээрээ. Та бүхэндээ баярлалаа. Энэ талаар би дараа бүүр сайхан бичнэ ээ.

Saturday, May 30, 2009

Дар найзынхаа талаар

- Дээр би нэг хөл муутай Армян залуугийн талаар бичиж байсан билээ. Дараа нь хэсэг хүмүүс надаас Дарын талаар, Хасараа нөгөө хөл муутай найз чинь яасан гэж нэлээн асуусан шиг санагдаж байна харин би Дарын талаар олигтой юм бичээгүй санагдаад явчихлаа. Би түүнийг эмнэлэгт хэвтсэн цагаас нь хойш, одооноос нэлээн олон сарын өмнө яг хэдэн сарын өмнө гэдэгээ сайн санахгүй байна хоёр удаа хальт таарсаныг эс тооцвол бараг уулзаагүй юм байна. Тэр үед эмчилгээгээ хийлгэлгүй яваад байсан юм. Харин сүүлийн хэдэн сар ерөөсөө харагдахаа больсон юм. Уг нь урьд нь эмнэлэгтээ хэвтэж байсан ч хазагнаад хоолонд ирээд бид нартай уулзаад байдаг байсан юм. Бидэнтэй хамт байдаг Армянчууд нь хүртэл хамт байхаа больсон болохоор байраг холбоо тасарчихсан байлаа. Сарын өмнө Аагий бид хоёр түүний тухай ярилцаж байгаад нэг утасаар яриад үзье гэж шийдсэн билээ. Утасыг нь хайж байгаад олоод ярилаа. Хоолой нь нэлээн цаана дуугарч байна. Бид хоёрыг мэдчихээд баярлаж байна хөөрхий. Дууных нь өнгөнөөс харахад бие нь нэлээн ядруу байгаа бололтой юм. Бид хоёр асуулаа "Бие чинь сайн уу Дараа" гэхэд сулхан урамгүй хоолойгоор "Сайн сайн" гэнээ. За ойлгомжтой хөлөө тайруулсан нь гэж бодлоо угаасаа тодорхой байлаа. Дараагаар "Хагалгаандаа орсон уу" гэхэд "Тийм" гэнээ. Тэгээд яасан гэхэд нэг хөлөө тайруулсан бололтой тэгэхдээ хаагуур яаж тайрсаныг нь ойлгож чадсангүй. Үнэндээ сэтгэлийн тэнхээтэй найз маань даагаад л гараад иржээ. Саяхан би бас нэг Армян ахаас асуусан хөлөө тайруулсан гэж дуулдаж байна лээ гэсэн. Тэгээд би дээр ярьсан хаагуур нь тайрсаныг нь би ерөөсөө ойлгоогүй та мэдсэн үү гэхэд бас л мэдэхгүй гэлээ. Сая нээрээ юм бичих гээд суутал гэв гэнэт Дар найз маань санаад ороод бас дээр хүмүүс энэ талаар их асуугаад байсан болохоор бичмээр санагдаад бичиж суугаа маань энэ л дээ.

Saturday, May 23, 2009

Франц улс миний мөрөөдөл байсан юм болов уу??

- Би сүүлийн үед нэг зүйлийн талаар их бодох болсон байна. Тэр нь юу гэхээр би яагаад гүрийгээд энэ Парист ингээд байгаад байдаг юм болов оо гэж? Би үүнийг өөрөөсөө зөндөө асуусан л даа. Надад нэг том шалтгаан байдаг юм байна, би өөрөө ч тэрийгээ мартах шахсан байна. Хүн өөрийн хүмүүжил болон хорвоо ертөнцтэй танилцах танин мэдэхүйнхээ 70 хувийг бага насандаа олж авдаг гэж хаа нэгтээ газраас уншиж байсан юм байна. Би багадаа Франц гэж орныг үзэх юмсан гэж их мөрөөддөг байлаа. Эйфэллийн цамхаг, Дарь эхийн сүм гээд л үзэх юм мундахгүй. Мөн бас уран зохиол, тэдний сайхан зохиолоор хийсэн хүүхэлдэйн кино болон уран сайхны кинонууд надад их нөлөөлсөн байна. Би өөрөө киноны их хоббитой хүн байгаам юм л даа. 18-р зууны шинжлэх ухааны ололтуудад Франц эрдэмтэнгүүд их оролцсон байдаг. Яагаад ч юм надад еврод гэхээр Франц улс эхлээд буудаг байсан юм. Би Австрид байхдаа ч Францад нэг очиж үзэх юмсан гэж боддог байлаа. Тийм болохоор надад Францийн түүхээр хийсэн кинонууд их таалагддаг. Олон сайхан кинонууд байдаг л даа тэр дундаас "Наполеон" гэж кино их таалагддаг бөгөөд дахин дахин шимтэн үзэх их дуртай. Арвин түүхтэй энэ улс надад их таалагддаг байж билээ. Тэгээд л би очиж үзэх юмсан гэж боддог байж билээ. Ялангуяа Эйффэллийн цамхаг дээр очиж байна гэж зүүдлэж байснаа ч санаж байна. Хэдийгээр миний төсөөлж бодож байснаас шал өөр нийгэм хүлээж авсан ч би энд байсаар л байна. Тэгэхээр миний багадаа мөрөөдөж байсан тэр мөрөөдөл маань надад мэдэгдэхгүй ч гэсэн намайг ямар нэгэн далдын хүчээр энд байлгаад байгаа бололтой. Харин нэг харамсалтай юм нь миний бодож төсөөлж байсан Франц биш байсан юм. Яагаад гэхээр Франц улс одоогийн байдлаар хамгийн олон орны цагаачид ирж суурьшсан дэлхийн гурав дахь улс болж байгаа юм байна мэдээж нэгд нь та бүхэн сайн мэднэ Америкийн Нэгдсэн Улс. Хоёр нь таахад Англи байх л даа. Тэгэхээр дүүрэн гадны хүмүүс гэж ойлгож болохоор. Парисийн зарим нэг дүүргээр явж байхад за ердөө дүүрэн харууд бараг тэр Африкийн нэг улсад явж байгаа юм шиг. Ганц ч хараас өөр арьстан харагдахгүй шүү. Би эртээд тэр дүүрэгт очоод айсан зүгээр хэхэ. Харин осолдохгүй дэлгүүр энэ тэрийнх нь хаяг нь Францаар юмаа бас дэлгүүрт орно хар худалдагч, хойшоо харна хар хамгаалагч, гараад үсчиний газраар шагайна хар үсчин, үйлчлүүлж байгаа хэдэн хүн бүгд хар. Тийм дүүрэг бас байнаа. Би уг нь дээр Испаний талаар бичихдээ Испаний нэг дүүрэг дүүрэн хужаа гэж бичиж байсан одоо Парисийн миний очсон тэр дүүрэг Африк болжээ.
- Нээрээ нэг юм хэлэхэд та бүхэн энэ Хасар өөрөө бас гадны хүн байж гадныхныгаа муулаад байна нөгөө "Хонц хоноцтой дургүй, Хонуулсан айл хоюуланд дургүй" гэдэг шиг юм болж байна гэж битгий бодоорой. Би зүгээр л байгаа байдлыг л бичих гэсэн юм түүнээс өөр ямар нэгэн санаа агуулсангүй. За ингээд харуудаас гадна хамгийн ихээрээ Франц улсад ирж суурьшсан хүмүүс бол Араб үндэстэнгүүд. Ээ тэнгэр минь дүүрэн Арабууд. Яасан олноороо ч ирсэн юм. Тэгэхдээ Арабууд хоорондоо их эв түнжин муутай хүмүүс шиг харагддаг. Ингээд удаад ирэхээр тэдний нэгдмэл нэг занг нь сайн мэдэж эхлэж байна. Арабууд дандаа л нэг би гэсэн эндээс би л хожигдчих бий гэсэн зантай их өөдгүй хүмүүс байдаг юм байна. Харин харууд нь арай гайгүй ээ бас. Тэгэхдээ Парисийн жижиг үйлчилгээний цэгүүд бараг бүгд гадныхны гарт орсон юм шиг. Ялангуяа Арабууд голдуу эзэлжээ. Би бодохдоо АНУ улс бол Францийн хажууд олон жил олон үндэстэнгүүд нийлээд нийгэмшчихсэн хүмүүс. Харин Франц саяхнаас эхлэж байгаа болохоор арьс өнгөний үзэл ихтэй юм шиг. Энд тэнд явж байхад ер нь тэгээд хүмүүс хоорондоо үндэстэн үндэстэнээрээ нийлээд юм л бол гар зөрчих гээд л байх юм. Иймэрхүү зүйлүүд их л ажиглагдах юм.