Monday, June 09, 2014

Парисийн метро доторхи хөгжимчид.

- Парисийн метро ерөнхийдөө газар доорхи бүхэл бүтэн хот байгууламж гэж хэлж болно доо бараг. Өнгөрсөн зуунд баригдсан бараг дэлхий дээрхи хамгийн хөгшин метро байхаа даа. Анх 1800 оны сүүлээр шав нь тавигдаж байсан гэж байгаа. Тэгэхээр энэ нь зөвхөн метро гэхээсээ илүү олон зүйлийг дотроо агуулж байдаг юм. Түүний нэгээхэн хэсэг нь хөгжимчид л дөө. Нэг иймэрхүү хөгжимчид Парисийн метрогоор үнэндээ л нэг байна даа. Ер нь Парисийн метроны өнцөг булан бүрд л болсон болоогүй баахан хөгжимчид байдаг юм. Урдаа малгайгаа доошоо харуулаад тавьчихсан тэгээд л дуулаад л байна. Индианчууд, Гитар барьсан хүмүүс, хамтлаг, заримдаа бүхэл бүтэн хийлийн хоор ирчихсэн тоглож байх шиг. Энэ доор төгөлдөр хжжр тоглоод байгаа нөхөр надад их сонин санагдаад зургыг нь авсан юм. Хүмүүс ч хүний анхаарал татаж мөнгө олохын тулд янз бүрийн юм сэтгэх юм даа гэж. Харин тэрүүний доод талд байгаа бичлэг бол Орос хүмүүс, уг нь нэг хамтлаг л юм шиг байгаа юм. Их олуулаа дуулна үнэндээ л гоё дуулна. Яагаад ч орос дуу чихэнд маань хоногшсон их сайхан байдаг юм билээ. Би хааяа энэ хамтлагын хажууд нь зогсож эдний дуулах уянгалаг дууг нь сонсох их дуртай!!


Monday, May 05, 2014

Зүүдний талаар














Зүүд бол та унтаж байхдаа хардаг биш
Зүүд бол таныг унтуулдаггүй зүйл
---------------- Авдул Калам ---------------------

- гэж энэ хүн ингэж өгүүлсэн байна. Энэ нь миний сүүлийн үед зүүдний талаар боддог болсон сонин зүйлтэй бараг агуулга нэг байна. Миний хувьд зүүдний талаар иймэрхүү юм бодоод байгаа. Жишээ нь би Эрдэнэжаргал гэж хүн маш олон ертөнц дээр амьдарж байдаг байж болох юм. Тэр ертөнцүүд дээр би нэг л байдаг тэгэхдээ миний амьдрал шинээр төрж эхэлжил байдаг бас нас барж төгсжил байдаг. Энэ ертөнц дээрхи миний зүүдэлсэн зүүд тэдгээр өөр ертөнцүүд дээрхи надад яг тохиолдож байдаг. Өөрөөр хэлбэл зүүд зүгээр нэг санаандгүй тохиолдол биш, зүүд бол бодит. Хүн дараа насандаа диваажинд очдог гэдэг тэр диваажин нь миний нөгөөх хувилбар байж болно шүү дээ. Тэгэхээр энэ хорвоод би муу юм их хийвэл нөгөө ертөнц дээрхи би тэр төлөөсийг төлж явна гэсэн үг болж байна. Тэгээд би энэ хорвоогоос халихад тэр муу яваа хувилбартаа буюу бид нарын хэлдэгээр тамд очино гэсэн үг болох нээ дээ. Яагаад байж болохгүй гэж??????

- Энэ сансар огторгүй дээр бидний харж байгаагаар сая сая галакси байна шүү дээ. Цаашлаад тоологдохгүй ч их байж болох юм. Ер нь сансар огторгуй хазгааргүй гэхээр миний санаанд багтдаггүй юм. За яахав хязгааргүй гээд төсөөлөөд явъя! Яагаад ч буухгүй байгаа биз?? Учир нь бидний оюун санаа бүх юм нь хязгаартай энэ дэлхий дээр танин мэдэхүйгээ олж авсан болохоор хязгааргүй гэсэн ойлголтыг хүлээж авахгүй байгаа хэрэг. Хүний тархиний багтаамж хязгааргүй гээд байдаг. Юутай ч энэ хүний хэлсэн үгийг сая хараад энэ бүхнийг бичхээр шийдээд.

Харин одоо доорхи үгийг би хэлж байгаам!!!

Зүүд бол зүгээр нэг хийсвэр төсөөлөлийн үйл явдал биш
Зүүд бол өөр ертөнцөд надад яг тохиолдож байгаа бодит үйл явдал
-------------- Бөхчулууны Эрдэнэжаргал--------------